2026 оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас нийт 3872 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр энэ хугацаанд төв, орон нутгийн алба хаагчид тасралтгүй үүрэг гүйцэтгэж, 4094 хүний амь насыг аварчээ.
Мөн авран хамгаалсан өмч хөрөнгийн нийт үнэ цэнэ их наяд 123.9 тэрбум төгрөгт хүрсэн байна. Энэ нь алба хаагчдын идэвхтэй, шуурхай ажиллагааны үр дүн болохыг онцолжээ.
Бүртгэгдсэн тохиолдлуудын дийлэнх нь буюу 78 хувь нь гал түймэртэй холбоотой бол 16 хувь нь хүний үйл ажиллагаанаас шалтгаалсан осол байна. Үлдсэн хувь хэмжээг биологийн гаралтай аюулт үзэгдэл 3 хувь, ус цаг уурын шалтгаантай аюулт үзэгдэл 2 хувь, геологийн гаралтай аюулт үзэгдэл 1 хувь тус тус эзэлжээ.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар, https://nema.gov.mn/post/180524
