Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын V багийн “Чулуун-Ухайт” нутагт 2026.10.13-ны өдөр 16:50 цагт хээрийн түймэр гарчээ. Гал унтраах ажиллагааны үр дүнд 19:17 цагт түймрийг цурамд оруулж, улмаар 23:55 цагт бүрэн дарж чадсан байна.
Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөхнуур багийн “Чингисийн далан” хэмээх газарт мөн өдрийн 13:06 цагт хээрийн гал гарч, 21:10 цагт цурамд оруулжээ. Уг түймрийг 2026.10.14-ний өглөө 00:10 цагт бүрэн унтраасан байна.
Харин Дорнод аймгийн Халхгол суманд энэ сарын 08-нд гарсан хээрийн түймэр одоогоор цурамд орсон бөгөөд гал сөнөөгчид түүнийг бүрэн унтраах чиглэлээр ажиллаж байгаа аж.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар, https://nema.gov.mn/post/180683
