Wednesday, 22 January 2025
Trending
Зөвлөгөө

Сонсгол буурах шалтгаан болон хэрхэн сэргийлэх вэ?

Дуу шуугиан нь ажлын байранд хамгийн түгээмэл тохиолддог эрүүл мэндэд аюултай хүчин зүйл төдийгүй хөдөлмөрийн эрүүл ахуйн тулгамдсан асуудлуудын нэг юм. Зөвхөн үйлдвэр төдийгүй албан тасалгаа, үйлчилгээний байгууллагын ажилтнууд ч шуугианы нөлөөлөлд өртөх бөгөөд шуугианаас ангид ажлын байр ховор.

Үйлдвэрийн орчинд машин, тоног төхөөрөмж, ажлын процесс зэргээс үүссэн 20-20,000 Гц-ийн давтамжтай шуугиан нь ажилтнуудын сонсгол гэмтэх эрсдэлийг үүсгэж байдаг. Тиймээс шуугиантай нөхцөл ажиллагсдын сонсгол хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлж, ажлын байрны шуугианы түвшинд тогтмол мониторинг хийж байх шаардлагатай. Мөн шуугианаас гадна хүний дотор чих, сонсголын мэдрэл хордуулдаг химийн бодис(ототоксин)-ууд ажлын байран дээр тохиолддог. Отоксин нь хөдөлмөрийн эрүүл мэндийн практикт харьцангуй шинэ ойлголт юм.

Хүний чих 400000 төрлийн дуу авиаг ялган сонсох чадвартай. Ажлын байранд 85 дб ба түүнээс дээш шуугиантай үед сонсгол хамгаалах хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ажлын байранд

  • Ажлын байрандаа 80 дБА-ээс хэтэрсэн шуугианд өртдөг ажилтнуудыг эрүүл мэндийн үзлэг, сонсголын бичлэгт хамруулж, сонсголыг нь хамгаалах шаардлагатай.
  • Арьс болон амьсгалын замаар ототоксинд өртдөг ажилтнуудыг сонсголын бичлэгт хамруулах шаардлагатай.
  • Эмнэлгийн заалтаар өртдөг болон ажлын байрны бус ототоксин бодисын талаарх мэдээллээр ажил олгогч нарыг хангаж, ажлын байрны шуугианы түвшин, ототоксины үйлчлэлийг даамжруулах эрсдэлтэйг анхааруулах
  • Арьсаар хурдан шимэгддэг ототиксин бодисууд ажлын байранд хэрэглэдэг бол тусгай тэмдэглэгээ ашиглах
  • Шуугианы өртөлтийн түвшин ЗДХ-с хэтрээгүй байсан ч ототоксинд өртдөг бол ажилтныг сонсгол хамгаалах хөтөлбөр, эрүүл мэндийн тандалтад хамруулах нь зүйтэй.

www.khyazgaargui.mn

Related posts
Зөвлөгөөшинэ

Цахилгааны аюулгүй байдлыг сахъя

Зөвлөгөөшинэ

ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬ

Зөвлөгөө

НУРУУНЫ СУУЛТ БУЮУ ЖИЙРГЭВЧ МӨГӨӨРСНИЙ ЦҮЛХИЙЛТ ҮҮСЭХ ШАЛТГААН, ЭМЧИЛГЭЭНИЙ АРГУУД

Мэдээллийн хуудас
Бүртгүүлээд шинэ мэдээлэл аваарай

Спам байхгүй, зөвхөн шинэ бүтээгдэхүүн, шинэчлэлт, үнэгүй зүйлийн талаархи мэдэгдэл.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *