Галын аюулгүй байдлын тухай хуулийн: 3.1.5.”гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж” гэж барилга байгууламж дахь гал түймрийг илрүүлэх, мэдээлэх, унтраах автомат тоног төхөөрөмж, утаа зайлуулах систем, гал унтраах усан хангамж, хүн нэг бүрийн болон нийтийн тусгай аврах хэрэгслийг;

Галын аюулгүй байдлын дүрэм:
Аж ахуйн нэгж байгууллагууд “Галын аюулгүй байдлын тухай” хуулийн 17.2.6.гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгсэл, бодис, материал зэрэгт техникийн үйлчилгээ хийж, ашиглалтын бэлэн байдлыг бүрэн хангахыг шаардсан байдаг.

Галын хорыг шалгахдаа дараах зүйлсийг тогтмол шалгаж байна. Үүнд:
- Гал унтраагуураа гоожсон эсэх
- Даралт нь хэвийн байгаа эсэхийг шалгах
- Лацтай байгаа эсэх
- Бариул болон их бие
- Уян хоолой язарсан байгаа эсэхийг тогтмол шалгаж сар галын хорны тайг дээр шалгасан мэдээллийг тогтмол оруулж байх шаардлагатай.