Friday, 13 June 2025
Trending
Мэдээ

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛНА

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдлаа.

Хурлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны есдүгээр сарын 04-ний өдрийн А/118 дугаар тушаалаар байгуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг танилцуулж, Хөдөлмөрийн, аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг шинэчлэн боловсруулах хэрэгцээ, шаардлагын талаар танилцуулж, хуулийг шинэчлэн боловсруулахад анхаарах зарчмын асуудлаар санал солилцлоо.

Мэргэжлийн хяналтын чиг үүргийг салбарын яамдад шилжүүлсэнтэй холбогдуулан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг шинэчлэн боловсруулах хэрэгцээ, шаардлага үүссэн. Хуулийг боловсруулахдаа Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн 155 дугаар суурь конвенц, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн суурь тогтолцооны 187 дугаар конвенцын зарчим, зүйл, заалт, УИХ-аар шинэчлэн батлагдсан Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын багц хуулиуд болон холбогдох дүрэм, журамтай уялдуулах юм.

Related posts
Мэдээ

ХАБЭА-н сургалтын байгууллагуудын анхааралд!

Мэдээшинэ

АНУ-ЫН ХӨДӨЛМӨРИЙН ЯАМТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Мэдээшинэ

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн олон улсын стандартыг нэвтрүүлнэ

Мэдээллийн хуудас
Бүртгүүлээд шинэ мэдээлэл аваарай

Спам байхгүй, зөвхөн шинэ бүтээгдэхүүн, шинэчлэлт, үнэгүй зүйлийн талаархи мэдэгдэл.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *