Анхны тусламж гэж аливаа өвчлөл, биеийн хямрал, гэнэтийн ослын үед эмч, эмнэлгийн тусламж ирэхээс өмнө цаг хугацаа алдалгүй гарын доорхи материал, боломжийг ашиглан өөртөө болон бусдад нэн тэргүүнд яаралтай туслалцаа үзүүлэхийг хэлнэ.
Анхны тусламжийг цаг алдалгүй зөв үзүүлсэнээр: өвчлөл болон гэмтэл хүндэрхээс сэргийлэх, хүний амь насыг аврах өндөр ач холбогдолтой.
Анхны тусламж үзүүлэгчийн баримтлах 4 зарчим:
- Тайван байх
- Нөхцөл байдлаас хамааран тусламж хүртэгчид аюулгүйгээр дөхөж очно.
- Тусламж хүртэгчийг өөрийн дуу хоолой болон үйлдэлээрээ удирдаж ажиллана.
- Дэс дараалалтайгаар тусламжийг үзүүлнэ.
