Site icon Хязгааргүй мэдээлэл

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн дугаар А/173 тушаалаар ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН СУРГАЛТ ЯВУУЛАХ БОЛОН ШАЛГАЛТ АВАХ ЖУРМЫГ шинэчлэн баталлаа.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5 дахь хэсэг, 22 дугаар зүйлийн 22.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт явуулах болон шалгалт авах журам”-ыг нэгдүгээр, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хөтөлбөр”-ийг хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2.Энэхүү тушаалын хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Б.Батжаргал)-т, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв /М.Даваабат/-д тус тус үүрэг болгосугай.

3.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан “Журам шинэчлэн батлах тухай” Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/370 дугаар тушаалыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

4.Энэхүү тушаалыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

САЙД Х.БУЛГАНТУЯА

Журмын татах линк:

https://legalinfo.mn/mn/detail?lawId=17048054717041&fbclid=IwAR1pZsvFKi_YkN-upTmCMrVhSxv_AfhlRIzgBPVUKr0viS5GfJi-CpFcajI

Exit mobile version