
МҮЭ-ийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд, ХАБЭА-н үндэсний хорооны дарга С.Зулпхар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат болон ХАБЭА-н асуудал хариуцсан холбогдох хүмүүстэй уулзлаа.
Уулзалтаар “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны 2024 оны үйл ажиллагаа”-ны болон “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас санхүүжүүлэх урьдчилан сэргийлэх арга хэмжээний 2024 оны төлөвлөгөө”-нд тусгах саналууд болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд батлан хэрэгжүүлдэг “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-д нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх талаар тус тус санал солилцов.
Түүнчлэн ХАБЭА-н салбар хороо, орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх түншлэгч талуудын хамтын ажиллагааг сайжруулах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөөнд нийгмийн түншлэлийн талуудын оролцоог нэмэгдүүлэх талаар ярилцаж, санал солилцсон юм.