Binance болон Forbes-ийн уг хэлцэл нь крипто зах зээлийн компаниуд дэлхийн нийтийн анхаарлын төвд орж буйн том баталгаа юм. Тэд санхүүгийн уламжлалт аргаар өөрсдийгөө таниулж байгаа бол FTX (FTT) өнөөдөр болж буй Super Bowl 2022-ын сурталчилгааг ашиглан өөрсдийгөө таниулж байна.
Крипто зах зээлийн томоохон тоглогч Binance (BNB) Америкийн тэргүүлэх бизнес сэтгүүл Forbes-т $200 саяар хөрөнгө орууллаа. Forbes энэ оны I улиралд багтаан Magnum Opus (OPA)-тай SPAC хэлэлцээрийн дагуу нээлттэй компани болох төлөвлөгөөтэй. Уг стратегийн хөрөнгө оруулалт нь талуудад хэр ашигтай вэ?
- Forbes-ийн хувьд: Үйл ажиллагааны чиглэл нь хэвээр байх бөгөөд блокчэйн, Web 3.0 технологиудыг ашиглан илүү үнэн бодитой, оюуны өмч бүхий мэдээллээр хэрэглэгчдийг хангах зорилготой аж. Тэдний уг зорилгод Binance-ийн зөвлөгөө чухал хувь нэмэртэй тул стратегийн хөрөнгө оруулагчаа болгожээ. Мэдээж дээрх стратегийн хөрөнгө оруулалт нь Forbes-ын бренд болон байгууллагын үнэ цэнийг өсгөх болов уу.
- Binance-ийн хувьд: Binance эрчимтэй хөгжиж буй дижитал эрний талаарх мэдлэг, мэдээллийг хэрэглэгчдэд хүргэх гол тоглогч нь Forbes гэж үзэн хөрөнгө оруулалт хийсэн бололтой. Тэд Forbes-ийг дараагийн түвшний хөрөнгө оруулалтын мэдээллийн платформ болон хөгжинө гэж найдаж байгаа гэнэ шүү.
Binance болон Forbes-ийн уг хэлцэл нь крипто зах зээлийн компаниуд дэлхийн нийтийн анхаарлын төвд орж буйн том баталгаа юм. Тэд санхүүгийн уламжлалт аргаар өөрсдийгөө таниулж байгаа бол FTX (FTT) өнөөдөр болж буй Super Bowl 2022-ын сурталчилгааг ашиглан өөрсдийгөө таниулж байна.
- Сонсгол буурах шалтгаан болон хэрхэн сэргийлэх вэ?
- Мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх
- СУРАГЧДЫН ӨВЛИЙН АМРАЛТЫН ҮЕЭР ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАЖ, АЛИВАА ЭРСДЭЛЭЭС СЭРГИЙЛЭЭРЭЙ
- Сэрэмжлүүлэг: Зүүн аймгуудын нутгаар цас үргэлжлэн орохыг онцгойлон анхааруулж байна
- Ирэх онд мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүргийг 11 яаманд шилжүүлнэ
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны жендерийн салбар зөвлөлийн ээлжит хурал боллоо
How beautiful!
Thanks!