МэдээОнцлох

Хөл хорионы үед унших ТОП 10 ном

Хөл хорионы үед унших ТОП 10 ном

Хөл хорионы давуу талыг дуртай болон ТОП номнуудыг уншин өнгөрүүлээрэй.
Гэрээсээ гарч чадахгүй ч энэхүү номнууд таны алтан цагыг үр бүтээлтэй өнгөрөөхөд туслана гэдэгт итгэлтэй байна.

1.ЦОЙЛОГСОД

Зохиолч: Д.Бүжинлхам

НОМЫН ТУХАЙ: Еврейчүүдийн амжилт, сэтгэлзүй, зуршил хүмүүжлийн гайхамшигт нууцаас суралцахуй. Хүмүүсийн зарим нь Еврейг биширч, үлдсэн хэсэг нь үзэн яддаг. Гэвч цэлмэг ухаантай хэнбугай ч Еврейчүүдийг дэлхий дээрх хамгийн аугаа цойлон тасарсан үндэстэн гэдэг үнэнийг няцааж чадахгүй. Хэдийгээр энэ ном бүхэлдээ хувь хүний хөгжлийн талаар бичигдсэн боловч эндээс улс орны хөгжлийн талаарх олон гайхалтай санааг олж харах болно. Маш цөөхөн тохиолдолд ном хүний амьдралыг өөрчилдөг. Энэ номонд тийм хүч бий. 

2. АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ

Зохиолч: Кишими Ичиро, Кога Фүмитакэ

НОМЫН ТУХАЙ: Бидний амьдралын алхам тутамд олон зүйлийн асуудал бэрхшээл тохиолдож байдаг. Гэвч тэдгээр бүхий л бэрхшээлүүд ердөө хүн хоорондын харилцааны асуудлууд байдаг билээ. Бусдад зөвшөөрөгдөх, үнэлэгдэх гэсэн хүсэл шаардлагаа хангахын төлөө бусдад ад үзэгдчих, муу хэлүүлчих вий хэмээн бүлтгэнэж явах шиг эрх чөлөөгүй амьдрал гэж үгүй.

“Ад үзэгдэх зориг” ХХ зууны эхээр сэтгэл судлалын эцэг гэгдэх Фройд, Юнг нартай эн зэрэгцэн гарч ирсэн сэтгэл судлаач Алфред Адлерын онол философийг энгийн харилцан яриа хэлбэрээр тайлбарлан өгүүлсэн ном билээ.

3. IELTS 600

IELTS 600
Б.ИДЭР-ОД

НОМЫН ТУХАЙ: IELTS600 номд чухал 600 үгийн дуудлага, орчуулга, тайлбар, төрөл үгсийг багтаан, өгүүлбэрийн байрыг хүртэл зааж өгчээ. Академик 600 үгийн хэрэглээний ном. Үг бүр ойролцоо утгатай англи үг, дэлгэрэнгүй тайлбар, үүсмэл үг, жишээ өгүүлбэрүүдтэй. Жишээ өгүүлбэрүүдээс тухайн үгийн хэрэглээ, үүргийг бүрэн ойлгох боломжтой. 3-5 ойролцоо утгатай англи үгстэй учраас энэ номыг уншсанаар 2000 шинэ үгсийг сурах боломжтой.

3. СТАРБАКС ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ?

Старбакс хэрхэн ажилладаг вэ
4504Зохиолч: Жозеф А.Мичелли

НОМЫН ТУХАЙ: Доктор Жозеф  Мичелли компанийн удирдлага эдгээр сорилтыг хэрхэн даван туулсныг олон жишээ баримтаар тайлбарласан төдийгүй, дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг асар өндөр гүйцэтгэлтэй компанийг хэрхэн бий болгосон талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, тайлбар, дүн шинжилгээг энэхүү номондоо бичсэн байдаг. Мөн Старбаксын удирдлага бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрэглэгчдийн таашаалд нийцүүлэхийн тулд ямар их шалгуур, бэрхшээлийг туулж амжилтанд хүрснийг энэ номноос уншаарай.

5.МИНИЙ АНХНЫ 1000 АНГЛИ ҮГ

Зохиолч: Эрдэнэбилэг Төгөлдөр

НОМЫН ТУХАЙ: Энэхүү ном нь англи хэл анхлан сурч байгаа багачуудад зориулан гаргасан.Өдөр тутмын хоолны нэрс, жимс жимсгэнэ, хүний биеийн эрхтэн, хувцас, спортын төрөл, ажил мэргэжил, хөгжмийн зэмсэг, техник, хот суурингийн нэр, галт тогоо, угаалгын өрөөнд хэрэглэгддэг эд юмсын нэршлийг англи монгол хэлээр өнгөт зурагтай нь гаргаснаараа онцлогтой.

6.Ээжтэйгээ унших үлгэр түүхүүд

Болор судар хэвлэл

НОМЫН ТУХАЙ: Хүүхдэдээ илүү их цаг гаргаж, үлгэр уншиж өгөх цагаа нэмээрэй!. Хүүхэдтэйгээ  байнга хамтдаа ном  унших нь хүүхдэд дадлыг хэвшүүлдэг. Хүүхэд тань илүү өөртөө итгэлтэй, Үгийн баялаг эхтэй, Өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх, Унших чадвараа сайжруулхад энэхүү ном туслана. Энэ номонд 37 үлгэр, 44 төрлийн түүх багтсан. 

7.ЧАМД ХЭН ИТГЭХ ЮМ БЭ? СҮРЭГ

Зохиолч: Todko Samson

НОМЫН ТУХАЙ: Энэ ертөнц дээр хоорондоо ямар ч уялдаа холбоогүй, учир шалтгаангүй зүйл гэж нэгээхэн ч үгүй гэдгийг, санаандгүй учрал, гэнэтийн зүйл гэж огт байдаггүй гэдэг өөрийн үзэл санааг энэхүү цувралаараа дамжуулан гарахыг хичээсэн. Юу ч шинэ биш, юу ч гэнэтийн биш гэсэн санаа юм л даа. Тэртээ холын, тэртээ хэдэн зуун жилийн, магадгүй хэдэн мянган жилийн өмнө амьдарч байсан өөр үндэстэн өөр улсын хэн нэгэнтэй та ч, би ч өнөөдөр ямар нэг сэжмээр холбоотой байж болно. Зохиолын үйл явдал дүрүүд бүгд өнгөрсөн болоод одоо цагт уялдана. Үгүй гэвээс ирээдүй цагт учирна. Учир шалтгааны үндэс, зүй тогтол гэдэг өөрөө их нарийн, адармаатай зүйл. Түүнийг мэдэхийг хүсэх нь , тэмцэх нь танин мэдэх буюу мэдлэг байх. Харин түүнд хүргэх зам нь боловсрол мэдээллээс зайлахгүй.

8.ХАДГАЛАМЖ ӨЛСӨХӨӨС ЭХЭЛНЭ: 6 ДАНСНЫ АРГА

Зохиолч: Ганбатын Мөнгөн

НОМЫН ТУХАЙ: Зохиогчийн 2018 оны 11-р сарын 2-ноос өөрийн фэйсбүүкийн хувийн хуудсанд оруулсан долоохон минутын видео өнөөдрийн байдлаар сая гаруй хүн үзсэн, хэдэн мянган хүмүүс найзуудтайгаа хуваалцсан, сэтгэгдэл бичсэн, олон залуус, санхүүгийн хүндрэл бэрхшээлтэй олон гэр бүлд тодорхой өөрчлөлт, ахиц дэвшил, тэр бүү хэл эрүүл байх, зөв амьдрах, зөв дадал зуршилтай байхад томоохон нөлөөлөл болжээ. “Хадгаламж өлсөхөөс эхэлнэ – 6 дансны арга” номоос та өөртөө байгаа нуугдмал баялгийг нээж гаргах болно. 

9.ЖАРАН ЦАГААН ХОНЬ

Зохиолч: Цэдэвдамбын Оюунгэрэл

НОМЫН ТУХАЙ: Ногоон нүдэн лам романы үргэлжлэл….Энэ мөч яг л үлгэр шиг байлаа. Харанхуй жилууд өнгөрч Баасан Сэндмаагаа тэвэрлээ. Сэндмаа модон дундаас гарч ирмэгцээ яг л үлгэрийн галт шувуу мэт Баасангийн нүдийг гялбуулав. Түүний нойтон оч гялалзсан нүд, шулуун гялгар хамар нь улам ч гоё зохиж, төсөөлөхийн аргагүй үзэсгэлэнтэй болгожээ. Сэндмаа бүрхэг манан дундаас инээд алдан гарч ирээд өөдөөс нь тэврэн тэмүүлэхэд Баасанд өөр юу ч үзэгдэхгүй болов. Баасан бурхан тэнгэрт заларч буй мэт агаарт хөвөн алдаж Сэндмаагийн зөөлөн хоолой чихэнд нь “хайрт минь” гэж шивнэлээ…Түүний зүрх дэлсэж гарав. Диваажингийнх гэмээр xocrүй аз жаргалтай энэ мөчид бүсгүй өөрт нь ямар их хайртайг мэдрэх шиг боллоо…

10.САПИЕНС-ХҮН ТӨРӨЛХТӨНИЙ ТОВЧ ТҮҮХ

Зохиолч: Юваль Ной Харари

НОМЫН ТУХАЙ: Энэхүү ном нь Барак Обама, Билл Гейтс болон Марк Зүкерберг нарын сонголт билээ. Тэрээр номдоо биднийг тодорхойлох биологи болон түүхийн арга замуудыг судалж, “хүн” гэж юу болох тухай ойлголтыг сайжруулсан. Зуун мянган жилийн өмнө дэлхий дээр хамгийн багадаа зургаан төрлийн хүн амьдарч байв. Харин өнөөдөр ердөө нэг л зүйлийн хүн үлдсэн нь бид буюу Хомо Сапиенсууд. Бусад төрлийн хүмүүст юу тохиолдсон бэ? Бидэнд бас юу тохиолдох вэ? 70,000 жилийн тэртээх түүхийг орчин үеийн танин мэдэхүйн аргаар бичигдсэн энэхүү номноос олж уншаарай.

ТӨГСГӨЛИЙН ҮГ

Энэхүү номуудаас нэг нь ч болтугай байгаа гэдэгт итгэж байна. Хэрвээ байхгүй бол номын дэлгүүрүүдээс та худалдан авах эсвэл хүргүүлж авч болно. Тэр болтол байгаа номоо эсвэл дижитал номоо уншиж байгаарай. Эрүүл байхад бүх зүйл сайхан болно. Ирээдүйнхээ төлөө та өнөөдөр гэртээ байгаа гэдгээ бүү мартаарай. Таньд амжилт хүсье. Өнөөдөр бол бэлэг

Эх сурвалж www.book.mn
www.internom.mn

Related posts
Онцлох

ХАБЭА, БО-ны талаарх чухал пост

Онцлох

МШӨ- мэргэжлээс шалтгаалсан өвчний жагсаалт батлагдлаа. Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан А/197-р тушаал

Онцлох

Ой, хээрийн түймэр

Мэдээллийн хуудас
Бүртгүүлээд шинэ мэдээлэл аваарай

Спам байхгүй, зөвхөн шинэ бүтээгдэхүүн, шинэчлэлт, үнэгүй зүйлийн талаархи мэдэгдэл.

Leave a Reply

Your email address will not be published.