ЗөвлөгөөМэдээ

АЖИЛ ОЛГОГЧ, ДААТГУУЛАГЧИЙН ЭРХ,ҮҮРЭГ

Ажил олгогч, даатгуулагчийн эрх, үүргийг хуулиар нарийвчлан тодорхойлсон байдаг. Үүнд:

Ажил олгогчийн эрх:

  1. Шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх
  2. Илүү төлсөн нийгмийн даатгалыншимтгэлийг буцаан авах, шилжүүлэн тооцуулах
  3. Нийгмийн даатгалын асуудлаар лавлагаа,тодорхойлолт, мэдээлэл, зөвлөгөө авах болон сургалтад хамрагдах
  4. Эрх бүхий байгууллагын шалгалтын дүн, акттай танилцах, тайлбар авах, өгөх
  5. Хууль зөрчсөн үйл ажиллагаа, шийдвэрийн талаарх гомдол гаргах
  6. Хууль тогтоомжид заасан бусад эрх

Эрх байгаа бол зөрүүлээд хүлээх үүрэг гэж бий. Ажил олгогчийн үүрэг:

  1. Ажилтантай хөдөлмөрийн гэрээ болон бусад гэрээ байгуулсан өдрөөс эхлэн түүнийг нийгмийн даатгалд даатгуулах
  2. Орон тоо болон цалин хөлсний бүрэлдэхүүнийг үнэн зөв тодорхойлж, нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр төлөх
  3. Анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, мэдээг дараа сарын 5-ны дотор хүргүүлэх
  4. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй холбоотой баримт бичгийг тухай бүр нийгмийн даатгалын байгууллага, даатгуулагчид өгөх
  5. Эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тогтоосон акт, албан шаардлага, мэдэгдэл зэргийг хугацаанд нь биелүүлэх
  6. Ажил олгогчийн буруугаас даатгуулагчид учирсан хохирлыг бүрэн хариуцаж төлөх
  7. Ажилтныг нийгмийн даатгалын хууль тогтоомж, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээллээр хангах
  8. Хууль тогтоомжид заасан бусад үүрэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Related posts
Зөвлөгөө

Нэг долоо хоногт 78 объектын гал гарлаа: ажлын байранд юу анхаарах вэ

Мэдээ

Монгол улс сэтгэл зүйн эрсдэлийн шинэ үндэсний стандарт гаргалаа

Зөвлөгөө

Мөс цөмрөх аюул: 10 дугаар сард 2 тохиолдол бүртгэгдлээ — юу анхаарах вэ

Мэдээллийн хуудас
Бүртгүүлээд шинэ мэдээлэл аваарай

Спам байхгүй, зөвхөн шинэ бүтээгдэхүүн, шинэчлэлт, үнэгүй зүйлийн талаархи мэдэгдэл.

?>