Зөвлөгөө

Таталт өгсөн хүнд Анхны тусламж хэрхэн үзүүлэх вэ?

1. Хэн нэгэнд таталт үүсч байвал нэн тэргүүнд аюул учруулах зүйлсийг түргэн холдуулна. Хурц ирмэгтэй зүйл мөн халуун зүйлсийг яаралтай холдуулна.

2. Осолдогчийн толгой гэмтэхээс сэргийлж, толгойн дор зөөлөн зүйлс (алчуур хувцас гэх мэт) дэрлүүлж өгнө.

3. Хүзүү цээжийг боосон бариу хувцсыг тайлна.

4. Таталт тавигдсан тохиолдолд осолдогчийн амьсгалын зам болон амьсгалж буй эсэхийг шалгаад хажуугийн тогтвортой байрлалд оруулна.

5. Осолдогчийн хажууд амьсгал, зүрхний үйл ажиллагаа болон хариу үйлдэл үзүүлж буй эсэхийг шалган эмнэлэгийн тусламж хүлээнэ.

АНХААРАХ ЗҮЙЛС:

– Татаж буй осолдогчийн таталтыг хориглож болохгүй.

– Таталт зогсоод 10 минут болоход осолдогч сэрэхгүй бол яаралтай эмнэлэгт хүргэ

– Биеийн аль нэг хэсэг гэмтсэн бол тусламж үзүүлнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Related posts
Зөвлөгөө

Нэг долоо хоногт 78 объектын гал гарлаа: ажлын байранд юу анхаарах вэ

Зөвлөгөө

Мөс цөмрөх аюул: 10 дугаар сард 2 тохиолдол бүртгэгдлээ — юу анхаарах вэ

Зөвлөгөө

Эрүүл ахуйн хамгаалалтын бүс гэж юу вэ

Мэдээллийн хуудас
Бүртгүүлээд шинэ мэдээлэл аваарай

Спам байхгүй, зөвхөн шинэ бүтээгдэхүүн, шинэчлэлт, үнэгүй зүйлийн талаархи мэдэгдэл.

?>