Зөвлөгөө

ГУЛГАХ ЗӨВЛӨМЖ

Эцэг эхчүүдээ. Хүүхдээ салхинд авч гарах гэж байна уу?

Агаар салхинд гарч, цана, чарга, мөсөн гулгуурт гулгахдаа анхаарал болгоомжтой байж хүүхдэд тавих хараа хяналтаа нэмэгдүүлнэ үү.

🔹 Чаргаар гулгахдаа чарган дээр байрлалаа өөрт эвтэйхнээр сонгох буюу хөл, гараа унжуулахгүй, чирэхгүй, түлхэж хүч нэмэхгүй байх 👌

🔹 Хөл, гараараа тулснаар чарганы чиглэл өөрчлөгдөж, бусадтай мөргөлдөх, унах, бэртэх эрсдэлтэй 👍

🔹 Чаргаар ар араасаа дараалан гулгахгүй байх, зэрэгцээ эгнээнээс гулгах 👌

🔹 Замын голд зогсолт хийсэн бол бусдад болон өөртөө бэртэл учруулахааргүй замаа чөлөөлж зогсох.👍

🔹 Гулгаж дуусаад чарганаасаа хурдан босох,ухарч гулгахгүй байх, бусдад болон өөртөө бэртэл учруулахгүйгээр, мөргөлдөх болон мөргүүлэхээс зайлж, дээрээс гулгаж буй хүнийг харж, замаа чөлөөлөх 👌

🔹 Автомашинаар чаргаа чирэхгүй байхыг анхааруулж байна 👌

Мөсөн гулгуурт гулгахдаа бусдын аюулгүй байдалд анхаарч, цуварч, эхний хүүхэд гулгаж дууссаны дараа гулгана. Мөн гулгах үедээ бусдыг түлхэх, шахах, зогсож гулгахгүй байна уу.

Эцэг эхчүүд та бүхэн хүүхэддээ анхаарал тавьна уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Related posts
Зөвлөгөө

Нэг долоо хоногт 78 объектын гал гарлаа: ажлын байранд юу анхаарах вэ

Зөвлөгөө

Мөс цөмрөх аюул: 10 дугаар сард 2 тохиолдол бүртгэгдлээ — юу анхаарах вэ

Зөвлөгөө

Эрүүл ахуйн хамгаалалтын бүс гэж юу вэ

Мэдээллийн хуудас
Бүртгүүлээд шинэ мэдээлэл аваарай

Спам байхгүй, зөвхөн шинэ бүтээгдэхүүн, шинэчлэлт, үнэгүй зүйлийн талаархи мэдэгдэл.

?>