Мэдээ

Онцгой байдлын алба хаагчид 5 хүний амийг аварчээ

Улсын хэмжээгээр 2026 оны 09 дүгээр сарын 21-27-ны хооронд нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 35 суманд аюулт үзэгдэл, ослын шинжтэй нийт 74 дуудлага ирснийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Ирсэн дуудлагад ажилласан төв болон орон нутаг дахь Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 5 иргэний амь насыг аюулаас аварч, утаанд бүрхэгдсэн орчноос 27 хүнийг гарган, шаардлагатай тусламжийг үзүүлжээ.

Бүртгэгдсэн 74 дуудлагын дийлэнх буюу 62 нь янз бүрийн обьектод гарсан гал түймэртэй, 8 нь хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан осолтой, харин 4 дуудлага биологийн гаралтай аюулт үзэгдэлтэй холбоотой байв.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар, https://nema.gov.mn/post/180246

Related posts
МэдээОнцлох

Сэтгэл зүйн эрүүл мэнд: ЕХ-ны шинэ аян эхэллээ

Мэдээ

Газар хөдлөлтийн эсрэг чадавхыг бэхжүүлэх төслийн үр дүнг танилцууллаа

Мэдээ

Долоо хоногт 83 дуудлага бүртгэгдэж, 6 хүний амь аврагджээ

Мэдээллийн хуудас
Бүртгүүлээд шинэ мэдээлэл аваарай

Спам байхгүй, зөвхөн шинэ бүтээгдэхүүн, шинэчлэлт, үнэгүй зүйлийн талаархи мэдэгдэл.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *