Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн “Бичигтийн-Өндөр” гэдэг нутагт энэ сарын 08-ны өдрийн 11:55 цагт хээрийн түймэр гарч, удаан хугацаанд унтраах ажиллагаа хийгдсэн байна. Эцэст нь 2026 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн өглөөний 07:00 цагт түймрийг бүрэн дарж чадсан байна.
Түймэр унтраах ажилд Дорнод, Өмнөговь, Дорноговь, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрууд, мөн Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын харьяа Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги оролцов.
Үүнээс гадна Хилийн 0198 дугаар анги, Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, тухайн сумын мэргэжлийн анги, Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын алба хамтран ажилласан байна.
Нийт 109 хүн, 18 автомашин ажиллуулж, хээрийн түймрийг бүрэн унтраахад хүчин чармайлт гаргасан байна.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар, https://nema.gov.mn/post/180749




