Friday, 25 September 2026
Trending
Мэдээ

Кабель тасарснаас АНУ-ын нисэх буудлуудад саатал гарлаа

Даваа гарагт барилгын ажилтнууд агаарын хөдөлгөөний удирдлагад ашиглагддаг кабелийг санамсаргүй байдлаар тасалсны улмаас АНУ-ын хэд хэдэн томоохон нисэх буудлын ажиллагаа доголдож, олон зуун нислэг хойшлогдсон байна. Тухайн өдрийн үдээс хойш Нью-Йорк, Пенсильвани, Нью-Жерси, Массачусетс мужуудын буудлуудад онгоцны хөөрөлт, газардалтыг түр зогсоожээ.

Хэдэн цагийн дараа тээврийн сайд Шон Даффи кабелийг засварласан бөгөөд буудлууд хэвийн горимд орсныг мэдэгдсэн ч нислэгийн саатал үргэлжлэх төлөвтэй байна. АНУ-ын зүүн эрэгт болсон энэ явдал Мягмар гарагаас Нью-Йоркт эхлэх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулгантай давхацсан юм.

Кабелийн тасралт нь онгоцны хөдөлгөөнийг удирддаг Terminal Radar Approach Control системийн хэвийн ажиллагаанд шууд нөлөөлжээ. Албаныхны тайлбарласнаар барилгын ажлын явцад газар доорхи кабелийн байршлыг буруу тэмдэглэсэн нь ослын шалтгаан болжээ. Даффигийн мэдээлснээр Amtrak төмөр замын компанийн ажилчдын алдаанаас болж кабель тасарсан бол кабелийг эзэмшигч Verizon компани өөрсдийг буруутгахгүй байгаагаа илэрхийлжээ.

Нью-Йоркийн гурван том нисэх буудлын нэг болох Ньюарк Либерти Интернэйшнл буудал уг ослоос хамгийн ихээр хохирсон бөгөөд тус буудалд Даваа гарагт нийт 267 хөөрөх, 257 газрдах нислэг саатсан байна.

Эх сурвалж: ikon.mn (эх сурвалж: BBC), https://ikon.mn/n/3qho

Related posts
Мэдээ

Аюулгүй байдлаа шалгах өдөр

Мэдээ

Бэлчээрийн тэргүүлэх санаачилгыг олон улсын хамтын нийгэмлэг дэмжлээ

Мэдээ

MSHA: Улирлын шинжтэй хөрсний нуралтаас сэрэмжлүүлэв

Мэдээллийн хуудас
Бүртгүүлээд шинэ мэдээлэл аваарай

Спам байхгүй, зөвхөн шинэ бүтээгдэхүүн, шинэчлэлт, үнэгүй зүйлийн талаархи мэдэгдэл.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *