Мэдээ

Алба хаагчид авто техникийн мэргэшлийн сургалтад хамрагдаж байна

Онцгой байдлын байгууллагын жил бүрийн сургалт, бэлтгэлийн төлөвлөгөөний хүрээнд техник, тоног төхөөрөмж хариуцсан мэргэжилтэн, автын инженер, механик жолооч нарт зориулсан “Автомашины цахилгаан болон электрон систем, оношилгоо, засварын мэргэшүүлэх сургалт, дадлага” 2026 оны 9 дүгээр сарын 21-25-ны өдрүүдэд явагдаж байна. Уг сургалт Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Механик инженер, тээврийн сургуулийн дэргэд зохион байгуулагдаж байна.

Онцгой байдлын ерөнхий газар болон тус сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд энэ сургалт хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж буй нь онцлог. Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 20 гаруй алба хаагч хамрагдаж байна.

Оролцогчид автомашины орчин үеийн цахилгаан, электрон систем, бүтэц хийц, оношилгоо, засвар үйлчилгээний талаарх онолын мэдлэгээ орчин үеийн оношилгооны тоног төхөөрөмж ашигласан лабораторийн дадлагатай хослуулан эзэмшиж байна.

Мэргэжлийн сургалтын байгууллагын материаллаг бааз, лаборатори, орчин үеийн тоног төхөөрөмжид тулгуурлан явагдаж буй энэхүү сургалт нь алба хаагчдын техникийн ур чадварыг сайжруулахын зэрэгцээ автомашин, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангах, шаардлагатай засвар үйлчилгээг шуурхай гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлж байна.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар, https://nema.gov.mn/post/180095

Related posts
Мэдээ

Газар хөдлөлтийн эсрэг чадавхыг бэхжүүлэх төслийн үр дүнг танилцууллаа

Мэдээ

Долоо хоногт 83 дуудлага бүртгэгдэж, 6 хүний амь аврагджээ

Мэдээ

Хэд хэдэн аймагт баавгай хүн ам руу ойртсон тохиолдол нэмэгдсэнтэй холбогдуулан БОУАӨЯ арга хэмжээ авч байна

Мэдээллийн хуудас
Бүртгүүлээд шинэ мэдээлэл аваарай

Спам байхгүй, зөвхөн шинэ бүтээгдэхүүн, шинэчлэлт, үнэгүй зүйлийн талаархи мэдэгдэл.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *