Мэдлэгийг ойлгомжтой. Мэдээллийг найдвартай.

Khyazgaargui.mn нь Монголын хөдөлмөрийн эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны талаарх мэдээ, мэдээлэл, мэдлэг, мэргэжлийн хэрэглэгдэхүүнийг хүн бүрт ойлгомжтой, хүртээмжтэй хэлээр хүргэх зорилготой мэдээлэл, мэдлэгийн платформ юм.

Хууль, дүрэм, стандарт, статистик болон мэргэжлийн мэдээлэл нь ихэвчлэн нарийн нэр томьёо, олон төрлийн эх сурвалжтай, ойлгоход төвөгтэй байдаг. Бид цогц мэдээллийг судалж, эх сурвалжийг нягталж, мэргэжлийн агуулгыг энгийн, ойлгомжтой, харагдахуйц, ашиглахад хялбар контент болгон хүргэдэг.


Бидний түүх

2021.03.25 — “Хязгааргүй бодлын үр” ХХК үүсгэн байгуулагдсан.

2022.02.13 — khyazgaargui.mn платформ албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

Анх ХЭМААБО-ны мэдээ, мэдээллийг хүргэх зорилгоор эхэлсэн Khyazgaargui.mn нь өнөөдөр мэдээ, мэдлэг, хууль эрх зүй, стандарт, судалгаа, мэргэжлийн материал болон онлайн шалгалтыг нэг дор хүргэх платформ болон хөгжиж байна.

Бид юу хийдэг вэ?

Мэдээ, мэдээлэл

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон байгаль орчинтой холбоотой цаг үеийн мэдээ, үйл явдал, бодлого, шийдвэр, шинэчлэлийг хүргэнэ.

Мэдлэг, зөвлөгөө

Хууль, стандарт, дүрэм журам, мэргэжлийн ойлголт болон практик зөвлөмжийг ойлгомжтой, хэрэгжүүлэхэд хялбар хэлбэрээр тайлбарлана.

Судалгаа, статистик

Тоон мэдээлэл, судалгааны үр дүнг инфографик, дүрслэл болон ойлгомжтой тайлбар болгон хүргэнэ.

Мэргэжлийн материал

ХЭМААБО-ны мэргэжилтэн, байгууллага, ажилтан болон суралцагчдад хэрэгцээтэй жишиг материал, тайлан, загвар, гарын авлага болон бусад мэргэжлийн хэрэглэгдэхүүнийг хүргэнэ.

Онлайн шалгалт

Мэдлэгээ шалгах, бататгах зориулалттай ХЭМААБО-ны онлайн тест, шалгалтуудыг боловсруулан хүргэнэ. Тестүүдийг ажил олгогч, дээд удирдлага, дунд шатны удирдлага, ИТА, нийт ажилтан, эрсдэлтэй ажлын байрны ажилтан, ХАБЭА-н ажилтан, инженер, мэргэжилтэн зэрэг хэрэглэгчийн түвшин, ажлын онцлогт тохируулан ангилна.

Сургамж, практик

Бодит осол, зөрчил, аюултай нөхцөл байдал болон олон улсын туршлагаас сургамж авч, урьдчилан сэргийлэхэд ашиглах мэдлэг болгон хүргэнэ.

Хэнд зориулсан вэ?

  • ХАБЭА-н ажилтан, инженер, мэргэжилтэн
  • Байгаль орчны мэргэжилтэн, ажилтан
  • Ажил олгогч, байгууллагын удирдлага
  • Дунд шатны удирдлага, ИТА
  • Нийт ажилтан, ажиллагсад
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, эрүүл ахуйн чиглэлээр суралцаж буй оюутан
  • Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын талаар мэдлэг авахыг хүссэн нийт иргэд, ажилтан

Бидний баримтлал

Үнэн зөв

Мэдээллийг найдвартай эх сурвалжид тулгуурлан боловсруулж, боломжит хэмжээнд эх сурвалжийг нягтална.

Баримтад суурилсан

Хууль, стандарт, албан ёсны мэдээлэл, судалгаа, статистик болон бодит баримтад тулгуурлана.

Ойлгомжтой

Мэргэжлийн нарийн мэдээллийг хүн бүр ойлгож болох энгийн, цэгцтэй хэлбэрээр хүргэнэ.

Хүртээмжтэй

Чухал мэдлэгийг зөвхөн салбарын мэргэжилтнүүдэд бус, ажилтан болон олон нийтэд хүргэхийг зорьдог.

Хэрэгжихүйц

Мэдээлэл өгөхөөр зогсохгүй, уншигч ойлгож → мэдэж → шалгаж → ажлын байрандаа хэрэгжүүлэх боломжтой байхад анхаарна.

Бидний зорилго

ЗӨВ МЭДЭЭЛЭЛ  →  ЗӨВ ОЙЛГОЛТ  →  ЗӨВ ХАНДЛАГА  →  АЮУЛГҮЙ ОРЧИН

Бид аюулгүй ажиллагааны талаарх зөв, найдвартай, ойлгомжтой мэдлэгийг түгээж, хүн бүр өөрийн эрх, үүрэг, эрсдэл болон аюулгүй байдлын талаар мэдлэгтэй болоход хувь нэмэр оруулахыг зорьдог.

ХЯЗГААРГҮЙ

Мэдлэгийг хязгаарлахгүй.

Мэдээллийг хүн бүрт.

Аюулгүй ажиллагааг хамтдаа.

khyazgaargui.mn

Аюулгүй ажиллагааны шинэ мэдээ, мэдээлэл