Мэдээ

Зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, бие даан амьдрахад дэмжлэг үзүүлэх төслийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл солилцов

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү Жайка Олон Улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлэх “Зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, бие даан амьдрахад дэмжлэг үзүүлэх тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийн зөвлөх ноён Чиба Хисаотой уулзаж, төслийн бэлтгэл ажил, явцын талаар мэдээлэл солилцлоо.

Энэхүү төсөл нь Улаанбаатар хотын Сүхбаатар, Баянзүрх дүүрэг болон Дундговь аймгийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай өрхүүдийг хамруулан, хөдөлмөр эрхлэхэд шаардлагатай сургалт зохион байгуулж, дадлагажуулан ажлын байранд зуучлах замаар өрхийн орлого, амьжиргааны түвшнийг нэмэгдүүлэх юм.

Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү, Жайка Олон Улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлдэг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийн зөвлөхөөр ажиллаж байсан арвин туршлагатай Монгол Улсын нөхцөл байдлыг сайн мэддэг хүн энэхүү төслийн зөвлөхөөр давхар ажиллах болсонд таатай байна гээд “Зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх нь Япон Улсын сайн туршлага төдийгүй манай улсад цаг үеэ олсон арга хэмжээ юм. Тиймээс суурь судалгааг сайн хийх, хүний нөөц сургалтын арга зүйг зөв тодорхойлоход анхаарч ажиллахыг хүсье. Туршилтын төсөл амжилттай хэрэгжсэнээр цаашид улсын хэмжээнд хэрэгжүүлэх боломж бүрдэж, олон хүний амьдралын чанарт нөлөөлөхүйц үр дүн гаргахад яамны зүгээс бүх талаар дэмжин хамтран ажиллана” гэлээ. 

Related posts
МэдээОнцлох

Сэтгэл зүйн эрүүл мэнд: ЕХ-ны шинэ аян эхэллээ

Мэдээ

Газар хөдлөлтийн эсрэг чадавхыг бэхжүүлэх төслийн үр дүнг танилцууллаа

Мэдээ

Долоо хоногт 83 дуудлага бүртгэгдэж, 6 хүний амь аврагджээ

Мэдээллийн хуудас
Бүртгүүлээд шинэ мэдээлэл аваарай

Спам байхгүй, зөвхөн шинэ бүтээгдэхүүн, шинэчлэлт, үнэгүй зүйлийн талаархи мэдэгдэл.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *