Ойн хээрийн түймэр
Мэдээ

Ой, хээрийн түймэр

Он гарсаар 41-н удаагийн ой , хээрийн түймэр бүртгэгдлээ

Он гарсаар улсын хэмжээнд 04 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ, Өвөрхангай, Төв, Ховд, Увс зэрэг 11 аймгийн 34 сум, нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт нийт 41 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ гэж ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРААС мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн Халх гол сумын Сүмбэр багийн “Ац холбоо” гэдэг газарт гарсан хээрийн түймрийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Дээрх түймэрт урьдчилсан байдлаар ойн 79 га, хээрийн 864,840 га, нийт 864,944 га талбай өртөж, түймэр унтраахад 455,300 төгрөгийн хохирол учирчээ.

– Түлсэн гал асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах
– Түймэрт нэрвэгдэж болзошгүй нутаг дэвсгэрийг түймрээс хамгаалах зурвастай болгох
– Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх
– Машин,техникийн утааны янданг оч баригчтай болгох

Related posts
МэдээОнцлох

Сэтгэл зүйн эрүүл мэнд: ЕХ-ны шинэ аян эхэллээ

Мэдээ

Газар хөдлөлтийн эсрэг чадавхыг бэхжүүлэх төслийн үр дүнг танилцууллаа

Мэдээ

Долоо хоногт 83 дуудлага бүртгэгдэж, 6 хүний амь аврагджээ

Мэдээллийн хуудас
Бүртгүүлээд шинэ мэдээлэл аваарай

Спам байхгүй, зөвхөн шинэ бүтээгдэхүүн, шинэчлэлт, үнэгүй зүйлийн талаархи мэдэгдэл.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *