Мэдээшинэ

Шатахуун тээвэрлэж явсан машин осолдож, гурван хүн гэмтэн, 10 тонн шатахуун асгарчээ

Увс аймгийн Тариалан сумын “Тээлийн гүүр” гэдэг газар шатахуун тээвэрлэгч автомашин автозамын хажуу руу унаж осолдсон тухай дуудлага онцгой байдлын албанд иржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, ажилтнууд очиход Улаанбаатар хотоос Увс аймгийн Улаангом сумын чиглэлд зорчиж явсан 40 тн шатахуунтай “Хово ZZ5317” загварын автоцистерн /3 зорчигчтой, цистерний чиргүүлтэй/ автозамын хажуу руу унаж 10 тн орчим шатахуун асгарсан байсныг 4 цаг 19 минут ажиллаж бороожуулалт, саармагжуулалт хийж, үлдэгдэл шатахууныг автоцистернд юүлэн авто өргөгчөөр татаж босгосон. Тус автоцистернд зорчиж явсан иргэн У/33 настай эрэгтэй/, Х/33 настай, эрэгтэй/, Д /33 настай, эмэгтэй/ нарыг Эмнэлгийн байгууллага авч явсан.

Тээврийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа албан байгууллага аж ахуйн нэгжүүд:

  1. Аюулгүй ажиллагааг хангаж ажил гарахын өмнө аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх.
  2. Алжаал ядаргааны менежментийг хэрэгжүүлэх, замын маршрутыг гаргаж амрах цэгийг тодорхой тусгах
  3. Жолооч тээврийн хэрэгслийг ашиглахын өмнө тогтмол үзлэг шалгалтыг тогтмол хийх.
  4. Тээвэрт гарахын өмнө урьдчилан цаг агаарын судалж тооцох.
  5. Онцгой байдлын үед авч хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулж нийт ажилтандаа танилцуулах
  6. Тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангах, онцгой байдлын үед ашиглах багаж хэрэгслийг бэлдэх зэрэг анхан шатын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх

Related posts
МэдээОнцлох

Сэтгэл зүйн эрүүл мэнд: ЕХ-ны шинэ аян эхэллээ

Мэдээ

Газар хөдлөлтийн эсрэг чадавхыг бэхжүүлэх төслийн үр дүнг танилцууллаа

Мэдээ

Долоо хоногт 83 дуудлага бүртгэгдэж, 6 хүний амь аврагджээ

Мэдээллийн хуудас
Бүртгүүлээд шинэ мэдээлэл аваарай

Спам байхгүй, зөвхөн шинэ бүтээгдэхүүн, шинэчлэлт, үнэгүй зүйлийн талаархи мэдэгдэл.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *