Мэдээшинэ

Баян-Өлгий аймагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Газар хөдлөлт болсон хугацаа (Улаанбаатарын цагаар) : 2023-10-09 06:42:31

Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 49.63 89.62

Газар хөдлөлтийн хүч (магнитуд) : 4.6

Болсон газар : Баян-өлгий аймгийн Ногооннуур сумын төвөөс баруун хойд зүгт 16 километрийн зайд боллоо

Баян-Өлгий аймагт газар хөдөлжээ. Тус аймгийн Ногооннуур сумын 4 дүгээр багийн “Цагаан бүргэд” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 86 км, сумын төвөөс баруун хойд зүгт 16 км/-т 10.09-ний өдрийн 06:42:31 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс мөн өдрийн 06:51 цагт цахим шуудангаар ирүүлсэн.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Related posts
Мэдээ

Монгол улс сэтгэл зүйн эрсдэлийн шинэ үндэсний стандарт гаргалаа

Мэдээ

Онцгой байдлын алба хаагчид есөн сарын хугацаанд 4094 хүний амь насыг аварчээ

Мэдээ

Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраав

Мэдээллийн хуудас
Бүртгүүлээд шинэ мэдээлэл аваарай

Спам байхгүй, зөвхөн шинэ бүтээгдэхүүн, шинэчлэлт, үнэгүй зүйлийн талаархи мэдэгдэл.

?>