Мэдээ

Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулах төслийн талаар санал хүлээн авна

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт заасны дагуу үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хэмжээг тухайн ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл, эрсдэл, аюулгүй ажиллагааны шаардлагаас хамааруулан ялгавартай тогтоодог. Ингэхдээ ажил олгогчийн цалин хөлсний сан болон түүнтэй адилтгах орлогод суурилан, шимтгэл төлөх ажил мэргэжлийн жагсаалт, хувь хэмжээ, түүнийг хэрэглэх журмыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар баталдаг.

Одоогийн байдлаар энэ асуудлыг зохицуулсан журам нь Засгийн газрын 2023 оны 471 дүгээр тогтоолоор батлагдаж, хэрэгжиж байна.

Хуулийн шаардлагыг бүрэн хангах зорилгоор холбогдох тогтоол болон түүний хавсралтад өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын тогтоолын шинэ төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам боловсруулж, олон нийтээс санал авч байна.

Санал бодлоо otgontuya.d@mflsp.gov.mn хаягаар ирүүлэх боломжтой бөгөөд тогтоолын төслийн бүрэн эхтэй мэдээллийн хавсралт хэсгээс танилцах боломжтой. Нэмэлт мэдээлэл авах бол Нийгмийн даатгал, хуримтлалын сангийн бодлогын газартай 262686 дугаараар холбогдож болно.

Эх сурвалж: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, https://mlsp.gov.mn/content/detail/4175

Related posts
Мэдээ

Газар хөдлөлтийн эсрэг чадавхыг бэхжүүлэх төслийн үр дүнг танилцууллаа

Мэдээ

Долоо хоногт 83 дуудлага бүртгэгдэж, 6 хүний амь аврагджээ

Мэдээ

Хэд хэдэн аймагт баавгай хүн ам руу ойртсон тохиолдол нэмэгдсэнтэй холбогдуулан БОУАӨЯ арга хэмжээ авч байна

Мэдээллийн хуудас
Бүртгүүлээд шинэ мэдээлэл аваарай

Спам байхгүй, зөвхөн шинэ бүтээгдэхүүн, шинэчлэлт, үнэгүй зүйлийн талаархи мэдэгдэл.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *