Нийгмийн даатгал
Мэдээ

Нийгмийн даатгалын шинэчилсэн хуулиудыг хэрэгжүүлэх бэлтгэл ажил эхэллээ

Улсын Их Хурал 2026 оны 7 дугаар сарын 2-нд Нийгмийн даатгалын багц хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар баталсан. Үүнд Нийгмийн даатгалын ерөнхий хууль, тэтгэврийн тухай хууль, тэтгэмжийн тухай хууль, үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль, мөн эдгээрийг дагаж мөрдөх журмын тухай хууль багтжээ.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар хамтран энэ хуулиудыг 2027 оноос хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа үе шаттай хийж байна. Энэ хүрээнд холбогдох дүрэм, журам, зохион байгуулалтын арга хэмжээ, мэдээллийн системийн бэлтгэл зэрэг асуудлаар байгууллагууд хоорондоо санал солилцож, цаашдын алхмаа тодорхойлжээ.

Шинэчилсэн хуулиар нийгмийн даатгалын хамрах хүрээг тэлж, иргэдийн нийгмийн хамгааллын баталгааг бэхжүүлэх, тэтгэврийн олон давхаргат тогтолцоонд шилжих, ахмадын тэтгэврийн орлогыг нэмэгдүүлэх, мөн ажил олгогч, даатгуулагчдад шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх боломжийг бий болгосон байна.

Тодруулбал, анх удаа даатгалд хамрагдагчдад шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх, ажил олгогчийн шимтгэл ногдуулах цалингийн дээд хэмжээг тогтоож үйлдвэрлэлийн осол, мэргэжлийн өвчний даатгалын шимтгэлийг бууруулах, шинэ бизнес эрхлэгчдийн шимтгэлийг түр хугацаанд чөлөөлөх зэрэг заалт орсон. Үүнээс гадна оюутан, суралцагч болон тэднийг ажиллуулагчдыг зарим шимтгэлээс чөлөөлөх, гэрээт ажилтны шимтгэлийг уян хатан төлөх, сайн дурын тэтгэврийн хуримтлал үүсгэх, мөн 55-60 насны тэтгэвэр авагчдад шимтгэл төлсөн хугацаа, тэтгэврийн хэмжээнд үндэслэн суурь тэтгэвэр олгох зохицуулалтыг тусгасан байна.

Эх сурвалж: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, https://mlsp.gov.mn/content/detail/4190

Related posts
МэдээОнцлох

Монголд хөдөлмөрийн эрүүл ахуйн хурал боллоо

МэдээОнцлох

Сэтгэл зүйн эрүүл мэнд: ЕХ-ны шинэ аян эхэллээ

Мэдээ

Газар хөдлөлтийн эсрэг чадавхыг бэхжүүлэх төслийн үр дүнг танилцууллаа

Мэдээллийн хуудас
Бүртгүүлээд шинэ мэдээлэл аваарай

Спам байхгүй, зөвхөн шинэ бүтээгдэхүүн, шинэчлэлт, үнэгүй зүйлийн талаархи мэдэгдэл.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *