Мэдээ

Алба хаагчид авто техникийн мэргэшлийн сургалтад хамрагдаж байна

Онцгой байдлын байгууллагын жил бүрийн сургалт, бэлтгэлийн төлөвлөгөөний хүрээнд техник, тоног төхөөрөмж хариуцсан мэргэжилтэн, автын инженер, механик жолооч нарт зориулсан “Автомашины цахилгаан болон электрон систем, оношилгоо, засварын мэргэшүүлэх сургалт, дадлага” 2026 оны 9 дүгээр сарын 21-25-ны өдрүүдэд явагдаж байна. Уг сургалт Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Механик инженер, тээврийн сургуулийн дэргэд зохион байгуулагдаж байна.

Онцгой байдлын ерөнхий газар болон тус сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд энэ сургалт хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж буй нь онцлог. Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 20 гаруй алба хаагч хамрагдаж байна.

Оролцогчид автомашины орчин үеийн цахилгаан, электрон систем, бүтэц хийц, оношилгоо, засвар үйлчилгээний талаарх онолын мэдлэгээ орчин үеийн оношилгооны тоног төхөөрөмж ашигласан лабораторийн дадлагатай хослуулан эзэмшиж байна.

Мэргэжлийн сургалтын байгууллагын материаллаг бааз, лаборатори, орчин үеийн тоног төхөөрөмжид тулгуурлан явагдаж буй энэхүү сургалт нь алба хаагчдын техникийн ур чадварыг сайжруулахын зэрэгцээ автомашин, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангах, шаардлагатай засвар үйлчилгээг шуурхай гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлж байна.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар, https://nema.gov.mn/post/180095

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Related posts
Мэдээ

Монгол улс сэтгэл зүйн эрсдэлийн шинэ үндэсний стандарт гаргалаа

Мэдээ

Онцгой байдлын алба хаагчид есөн сарын хугацаанд 4094 хүний амь насыг аварчээ

Мэдээ

Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраав

Мэдээллийн хуудас
Бүртгүүлээд шинэ мэдээлэл аваарай

Спам байхгүй, зөвхөн шинэ бүтээгдэхүүн, шинэчлэлт, үнэгүй зүйлийн талаархи мэдэгдэл.

?>