Friday, 19 April 2024
Trending
Онцлох

ХАБЭА-н сарын аян монгол улс даяар..

2022 оны хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аяны үйл ажиллагаа боллоо.

Улаанбаатар хот
Сэлэнгэ аймаг

Сарын аяны нээлтэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Бид аюул осолгүй ажиллах ёстой гэдгийг мэддэг боловч зарим тохиолдолд хайнга ханддаг. Анхаарал сулардаг. Хариуцлага алддаг. Болгоомжгүй үйлдэл хийдэг. Дүрэм журмаа дагадаггүй. Үүнээс болоод ажлын байрны осол гэмтэл буурахгүй байна. Ажилтан хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангахын тулд хоёр зүйлд анхаарах нь чухал байгаа юм.

Нэгдүгээрт, хууль тогтоомж, дүрэм журам нь боловсронгуй, бодит байдалд нийцсэн, стандарт, шаардлага нь ойлгомжтой, цэгцтэй байх хэрэгтэй. Энэ бол үндсэндээ төрийн ажил.

Хоёрдугаарт, тухайн байгууллагын хариуцлага, ажлын байрны соёл, ажилтан хүний хандлага, ухамсрын асуудал. Хэчнээн сайн дүрэм журам батлаад түүнийг хэрэгжүүлдэггүй бол осол гэмтэл гарсаар л байна. Тиймээс хууль дүрмээ сайжруулахын зэрэгцээ хүмүүсийн ухамсар, хандлагад тасралтгүй нөлөөлсөөр байх нь осол гэмтлийг багасгах үр дүнтэй арга юм” гэв

Сарын аян

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн 04 дүгээр сарын 28-ныг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгон тэмдэглэж байхаар 2003 онд шийдвэрлэсэн. Манай улс 2011 оноос хойш тус өдрийг тохиолдуулан 4-р сарыг ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САР болгон тэмдэглэж байна.

Related posts
МэдээОнцлохшинэ

Ярьдаг тоо

ЗөвлөгөөМэдээОнцлох

Аюултай гэж үзвэл ажлаа зогсоо

ЗөвлөгөөМэдээОнцлохСонирхолтой

Ажлын байран дахь аюулгүй ажиллагааны зааварчилгаа

Мэдээллийн хуудас
Бүртгүүлээд шинэ мэдээлэл аваарай

Спам байхгүй, зөвхөн шинэ бүтээгдэхүүн, шинэчлэлт, үнэгүй зүйлийн талаархи мэдэгдэл.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *