НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧНИЙ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ, ТӨЛБӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬ
Хуулийн зорилт: Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулиар үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр тогтоох, олгох, шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧНИЙ ДААТГАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ НЭМЭГДЭНЭ
Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан даатгуулагчид эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн үйлчилгээ үзүүлж, тэднийг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэнэ.
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ҮР ДҮН САЙЖИРНА
Урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал нь үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангийн тухайн жилийн шимтгэлийн орлогын 2 хувиас багагүй байна.
АЖИЛ ОЛГОГЧ ҮОМШӨ-НИЙ ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ ЯЛГААТАЙ ТӨЛДӨГ БОЛНО.
“ҮОМШӨ-ний даатгалын шимтгэлийн хувь хэмжээг хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны шаардлага, эрсдэл бүхий ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлөөс хамааралтайгаар ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос ялгаатай тогтооно. Тухайлбал, Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагын оффисын ажилтан ҮОМШӨ-ний даатгалын шимтгэл 2.5 %-аар төлж байсныг 0.5% болгон бууруулсан.
ПРОТЕЗ, ОРТОПЕДИЙН ЗАРДЛЫН ТӨЛБӨРИЙГ САН БҮРЭН ХАРИУЦНА
Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан даатгуулагчид протез, ортопедийн зардлын төлбөрийг жишиг үнийг баримтлан эхний жилд 100%- аар, дараагийн удаа 50%-аар олгож байсныг 3 жил тутамд 100%-аар тооцож олгоно.