Ажил олгогч, даатгуулагчийн эрх, үүргийг хуулиар нарийвчлан тодорхойлсон байдаг. Үүнд:
Ажил олгогчийн эрх:
- Шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх
- Илүү төлсөн нийгмийн даатгалыншимтгэлийг буцаан авах, шилжүүлэн тооцуулах
- Нийгмийн даатгалын асуудлаар лавлагаа,тодорхойлолт, мэдээлэл, зөвлөгөө авах болон сургалтад хамрагдах
- Эрх бүхий байгууллагын шалгалтын дүн, акттай танилцах, тайлбар авах, өгөх
- Хууль зөрчсөн үйл ажиллагаа, шийдвэрийн талаарх гомдол гаргах
- Хууль тогтоомжид заасан бусад эрх
Эрх байгаа бол зөрүүлээд хүлээх үүрэг гэж бий. Ажил олгогчийн үүрэг:
- Ажилтантай хөдөлмөрийн гэрээ болон бусад гэрээ байгуулсан өдрөөс эхлэн түүнийг нийгмийн даатгалд даатгуулах
- Орон тоо болон цалин хөлсний бүрэлдэхүүнийг үнэн зөв тодорхойлж, нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр төлөх
- Анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, мэдээг дараа сарын 5-ны дотор хүргүүлэх
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй холбоотой баримт бичгийг тухай бүр нийгмийн даатгалын байгууллага, даатгуулагчид өгөх
- Эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тогтоосон акт, албан шаардлага, мэдэгдэл зэргийг хугацаанд нь биелүүлэх
- Ажил олгогчийн буруугаас даатгуулагчид учирсан хохирлыг бүрэн хариуцаж төлөх
- Ажилтныг нийгмийн даатгалын хууль тогтоомж, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээллээр хангах
- Хууль тогтоомжид заасан бусад үүрэг
![](https://khyazgaargui.mn/wp-content/uploads/2024/01/Screenshot-2024-01-16-145125.png)
![](https://khyazgaargui.mn/wp-content/uploads/2024/01/Screenshot-2024-01-16-145144.png)