Wednesday, 22 January 2025
Trending
Онцлох

Гүний уурхайд түлхэц үзүүлсэн түүхэн IV улирал

Жилд 480 мянган тн зэс олборлох боломжтой гүний уурхайн үйл ажиллагаа эхэлсэн таатай мэдээг урт хугацааны дараа дуулгасан Оюу толгой компанийн IV улирлын тайлантай танилцацгаая. 

Өдөрт ₮2.5 тэрбум гэв үү?

2021 онд Оюу толгой гүний уурхайн бүтээн байгуулалтаа ахиулахын зэрэгцээ цар тахлын сорилтуудыг үр дүнтэй зохицуулан ажиллаж, МУ-ын эдийн засагт ч томоохон хувь нэмэр оруулжээ. Тухайлбал, тэд 2021 онд татвар, хураамж, бусад төлбөрт $681 саяыг төлсөн бол нийлбэр дүнгээр 2010 оноос хойш нийт $3.6 тэрбумыг манай улсын төсөвт нэмэрлэв. Өөрөөр хэлбэл өдөрт ₮2.5 тэрбумыг төлдөг гэсэн үг. Харин 2010-2021 оны хооронд дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгө нийт ₮29 их наядыг давсан ба энэ нь манай ДНБ-ийн 77%-тэй тэнцэхүйц дүн болж байна.

Таны сонорт заавал хүрэх баримтууд:

  • Усны хэрэглээ: Нэг тн хүдэр боловсруулахад 0.4 метр куб ус нөхөн сэлбэлтээр хэрэглэсэн нь дэлхийн ижил төрлийн уурхайнуудын ашиглалтын дунджаас даруй 3 дахин бага гээд боддоо. Мөн тэд энэ хугацаанд ашигласан усныхаа 88.29%-ийг дахин боловсруулсан нь дахин ашиглалтын зорилтод түвшин болох 80%-иа давуулан биелүүлжээ.
  • Худалдан авалт: 2021 онд 864 ханган нийлүүлэгчтэй хамтран ажиллаж, нийт худалдан авалт $606 саяд хүрсэн нь хамгийн их худалдан авалт хийсэн түүхэн жил боллоо. Эдгээр ханган нийлүүлэгчдийн 540 нь үндэсний компаниуд аж.
  • Аюулгүй ажиллагаа: 2021 онд гэмтэл, бэртлийн давтамжийн үзүүлэлт 200,000 хүн/ цаг тутамд 0.14 ногдож байгаа нь Рио Тинто группийн хэмжээнд аюулгүй ажиллагааг сайн хангадаг уурхайн нэг болж байна.
  • Зэс олборлолт: Ил уурхайгаас олборлосон зэсийн хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9% өсжээ.

Эцэст нь дүгнэхэд гүний уурхайн материал/хүдэр тээвэрлэх систем 1-ийг барьж дууссан, оны шилдэг 10 ААН-ийн нэг болсон гээд тэдний хувьд оны эхэнд тавьсан check list-ээ ихэнхийг нь биелүүлсэн мэт жил болж өнгөрлөө. Оны сүүлээр яригдаж байсан Оюу толгойн уурхайг урт хугацааны, найдвартай дотоодын эрчим хүчээр хангах асуудал хүртэл саяхан шийдэгдлээ. Одоо гүний уурхайн бүтээн байгуулалтаа л хүлээх үлдлээ дээ.

Related posts
МэдээОнцлохшинэ

Ярьдаг тоо

ЗөвлөгөөМэдээОнцлох

Аюултай гэж үзвэл ажлаа зогсоо

ЗөвлөгөөМэдээОнцлохСонирхолтой

Ажлын байран дахь аюулгүй ажиллагааны зааварчилгаа

Мэдээллийн хуудас
Бүртгүүлээд шинэ мэдээлэл аваарай

Спам байхгүй, зөвхөн шинэ бүтээгдэхүүн, шинэчлэлт, үнэгүй зүйлийн талаархи мэдэгдэл.

1 Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *