Wednesday, 22 January 2025
Trending
ЗөвлөгөөМэдээшинэ

ХАБЭА-н үүрэг, оролцоо

Өнөөдрийн товч зөвлөгөө мэдээллийн зочноор ОШМИ Аутсорсинг ХХК-н ХАБЭА-н ахлах мэргэжилтэн Б.Энхбаярын зөвлөгөө мэдээллийг
хүргэж байна.

ХАБЭА-н талаар бусдад зөвлөмж мэдээлэл хүргэж байгаа та бүхэнд баярлалаа. Энэ бол маш том сэдэв бөгөөд ХАБЭА-н талаар бусдад мэдээлэл өгөх нь хүний төлөө, ажилтан болон ажил олгогч нарын төлөө хийж байгаа үнэт зүйл юм.

Үндсэндээ манай улсад ХАБЭА гэдэг ойлголт нь  байгууллагуудын захирал, дунд шатны менежер, ахлах ажилтан, мөн ажилтнуудын дунд буруу ойлголттой байдаг. ХАБЭА-н ажилтан л хийх ёстой, хариуцах ёстой мэтээр. Энэ бол маш буруу ойлголт буруу соёл.

Та ажилдаа ирсэн шиг гэр бүлдээ бас элэг бүтэн эрүүл саруул очих нь таны үүрэг учир ажил үүрэг гүйцэтгэж байгаа хүн бүхэн энийг ухамсарлах хэрэгтэй.

Таны аминаас илүү үнэтэй зүйл гэж байхгүй учир ХАБЭА-г нэгт тавь

ХАБЭА гэдэг нь хөдөлмөрлөх явцад хүний ажиллах чадвар, эрүүл мэндийг хэвээр хадгалах, эрүүл, аюулгүй нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн нийгэм, эдийн засаг, зохион байгуулалт, техник, технологи, ариун цэвэр, эрүүл ахуйн арга хэмжээ авах, эмчлэх, сувилах, нөхөн сэргээх, эрсдэлээс хамгаалах гэж хуульд заасан байдаг. Хуульд заасны дагуу ажил олгогч тодорхой хяналтын арга хэмжээ авч, урьдчилан сэргийлэх ажлуудыг хийдэг ч хамгийн гол нь ажилтнуудад ойлголтыг дутуу өгч байгаа мэт санагддаг. ХАБЭА-н асуудал бол зөвхөн ажил олгогчийн хийх ёстой ажил биш юм. Ажилтан таны оролцоо хандлага хамгийн чухал. Та өглөө гэрээсээ гарахдаа аав нь ажилдаа явлаа, ээж нь ажилдаа явлаа ах эгч нь ажилдаа явлаа ааваа ээжээ хүү нь ажилдаа явлаа гэж хэлэх тэр цаг мөч таныг осол авааргүй аюулгүй ажиллах үндсэн шалтгаан болж байгаа юм шүү.

Та ажилдаа ирсэн шиг гэр бүлдээ бас элэг бүтэн эрүүл саруул очих нь таны үүрэг учир ажил үүрэг гүйцэтгэж байгаа хүн бүхэн энийг ухамсарлах хэрэгтэй.

Related posts
Мэдээ

ХАБЭА-н сургалтын байгууллагуудын анхааралд!

Мэдээшинэ

АНУ-ЫН ХӨДӨЛМӨРИЙН ЯАМТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Мэдээшинэ

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн олон улсын стандартыг нэвтрүүлнэ

Мэдээллийн хуудас
Бүртгүүлээд шинэ мэдээлэл аваарай

Спам байхгүй, зөвхөн шинэ бүтээгдэхүүн, шинэчлэлт, үнэгүй зүйлийн талаархи мэдэгдэл.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *