Monday, 4 November 2024
Trending
Мэдээ

Ослын дүгнэлт хийх гэж бүү яар

HSCT компаний захирал Б.Ганжигүүрийн нийтлэлээс та бүхэнд хүргэж байна.

18 жил ХАБ хийсэн ч ослын талаар эрт дүгнэлт хийхгүй ээ. Осол гэнэт гарчихдаггүй, үүнд олон хүчин зүйлс нөлөөлдөг. Ослын ICAM судалгааны PEEPO хүчин зүйлсээр тайлбарлахад:

1. Хүн – 2 жолооч эрүүл байсан уу? Газын машины жолооч аюултай ачаа байнга тээвэрлэдэг, эрхтэй байсан уу? Хэзээ унтаж, хэзээ боссон, ядарсан байсан уу? Эргэлт хийж байх үед утас дуугарч анхаарал сарниулаагүй биз? Харамсалтайгаар амь насаа алдсан манай Онцгой байдлын 3 албан хаагч яагаад замын хажууд яагаад зүгээр зогсож байсан юм? Ямар нэг хаалт хашилтын ард нуугдаж болоогүй юм уу?

2. Тоног төхөөрөмж – Газын машинд өдөр тутмын үзлэг хийсэн байсан уу? Шил толь хэвийн байсан уу? Машинтай мөргөлдөхөд хавхлага салж унадаг уу? Өвлийн дугуй тавьсан уу? Дугуйны хээ хэвийн байсан уу? Ёмкостийн насжилт хэр байв? Актлагдах шахсан, хана нь нимгэрсэн ёмкость бол эвгүй

3. Байгаль орчин – Цастай, гулгаатай байсан уу? Үзэгдэх орчин хязгаарлагдмал байв уу? Өдөр шөнө байв уу? Салхи, шуургатай байв уу?

4. Дүрэм журам – Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй биз? Аюултай ачаа тээвэрлэх дүрмийг мөрдсөн үү? Осол гарахаас сэргийлэх ямар ямар журмыг байгууллага мөрдүүлдэг байв? Ямар журам зөрчигдөв? Онцгой байдлын журам дээр хий алдагдсан үед тэдэн метр зайтай зогсох ёстой гэдэг заалт байгаагүй юмуу? Яагаад хайран залуус зүгээр зогсож байгаад дэлбэрэлтийн үед шидэгдсэн ёмкость-д цохиулав? Хяналтын камерын бичлэг дээрээс эсвэл би буруу харав уу? Онцгой байдлын манай Баатруудыг хамгаалах дүрэм журам хэр найдвартай байна?

5. Байгууллага – Жолооч өдөр тутмын зааварчилгаагаа авсан уу? Нийт ажилтны сургалтандаа суусан уу? Аюултай ачаа тээвэрлэх дүрмийг мэдэх үү? Шалгалтаа хэзээ өгсөн? Ямар үнэмлэхтэй байсан? Ослын үед мөрдөгдөх Онцгой байдлын журам байдаг уу? Байсан бол ямар шат дарааллаар хэрхэн ажиллах ёстой байсан? Ажилтан энэ талаар мэддэг, сургагдсан байсан уу?

гэх мэт маш олон хүчин зүйлсийг судалсны дараа Ослын дүгнэлт гарч ирдэг. Осол нийлмэл хүчин зүйлсийн нэгдлээр гардаг юм шүү, хэзээ ч нэг хүчин зүйлээр эсвэл нэг баримтаар хэн нэгнийг буруутгаж болдоггүй. Учир нь ослын шалтгаануудыг нийтэд нь арилгаагүй цагт Осол гарсаар л байдаг.

Related posts
Мэдээ

ХАБЭА-н сургалтын байгууллагуудын анхааралд!

Мэдээшинэ

АНУ-ЫН ХӨДӨЛМӨРИЙН ЯАМТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Мэдээшинэ

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн олон улсын стандартыг нэвтрүүлнэ

Мэдээллийн хуудас
Бүртгүүлээд шинэ мэдээлэл аваарай

Спам байхгүй, зөвхөн шинэ бүтээгдэхүүн, шинэчлэлт, үнэгүй зүйлийн талаархи мэдэгдэл.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *