Хахах нь бүх насны хүнд тохиолдож болох ч ихэвчлэн бага насны хүүхдүүд өртдөг. Хүүхдийг хахах үед анхны тусламж үзүүлж чадаагүйгээс амь насаараа хохирох аюултай байдаг. Хэрвээ хахсан бол аманд нь юу байгааг шалгаад, хоол унд янз бүрийн зүйл байвал авч хаяна. Мөн зогсоо байрлалд бага зэрэг бөхийлгөөд, хоёр далны хооронд таван удаа гарынхаа алгаар хүчтэй цохиж доргионо. Үүний дараа аман доторхыг нь харж, хахсан зүйл гарсан үгүйг шалгана
![]()


