
Үерийн эрсдэлтэй бүсэд голын голдирлыг өөрчлөн барьсан барилга байгууламжийг чөлөөлөх ажлын хүрээнд “S’Outlet” дэлгүүрийн агуулахын барилгыг буулгаж байна. Буулгалтыг тус дэлгүүрийн арав орчим ажилтан болон нийслэлийн харъяа байгууллагын хоёр оператор хоёр машин техниктэйгээр гүйцэтгэж байна. Дэлгүүрийн үндсэн барилгыг дараа сард буулгахаар төлөвлөөд байна.
![]()


