
Бараг бүхий л улс орнуудад цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл, эрүүл мэндийн салбар дахь эмчилгээ, оношилгоо, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, судалгаа шинжилгээний салбар дахь цацраг идэвхт изотопуудын хэрэглээнээс цацраг идэвхт хаягдал гардаг. Мөн цөмийн реактор ашигладаг улс орнуудад ашигласан түлш гардаг. Зарим улс орнууд ашигласан түлшийг дахин хэрэглэх эх үүсвэр гэж авч үздэг бол зарим улс орнууд цацраг идэвхт хаягдал хэмээн үздэг.Дээрх хоёр тохиолдлын алинд ч аюулгүй менежментийг хангах шаардлагатай. Нэгдсэн конвенц нь ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын аюулгүй ажиллагааг хангахад чухал хувь нэмэр оруулдаг. Хэлэлцэн тохиролцогч талууд аюулгүй ажиллагааны нарийн арга хэмжээг хэрэгжүүлэх, хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар үндэсний тайлан боловсруулж бусад бүх Хэлэлцэн тохиролцогч талуудад хүргүүлж дүгнүүлэх, түүнчлэн талуудын Хянан хэлэлцэх хуралд идэвхтэй оролцдог.
АШИГЛАСАН ТҮЛШНИЙ БОЛОН ЦАЦРАГ ИДЭВХТ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ НЭГДСЭН КОНВЕНЦТОЙ ХОЛБООТОЙ ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ТАТАХ ЛИНК:
![]()


