Saturday, 5 October 2024
Trending
Мэдээ

ТӨРИЙН АЛБАНЫ ТУСГАЙ ЧИГ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛДЭГ БАЙГУУЛЛАГУУДАД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙГ ХАНГАЖ АЖИЛЛАХ ТАЛААР ЧИГЛЭЛ ХҮРГҮҮЛЛЭЭ

Улсын хэмжээнд сүүлийн 5 жил /2019-2023 он/-ийн байдлаар үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 1748 тохиолдол бүртгэгдсэний 206 нь төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын салбарт гарч 23 ажилтан амь насаа алдсан харамсалтай тоо мэдээ байна.

Төрийн албаны тусгай чиг үүргийг хэрэгжүүлдэг албан хаагчид албан үүргээ гүйцэтгэх явцдаа гэмт халдлага, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртөж, улмаар амь насаа алдах тохиолдлууд цөөнгүй гарсаар байна.

Төрийн тусгай албан хаагчдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах, эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгох, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын улсын ерөнхий байцаагчийн 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 07/00-00/001-01 дугаартай албан даалгаврыг Онцгой байдлын ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар зэрэг байгууллагуудад хүргүүлж, салбар, байгууллага, анги, нэгжийн түвшинд албан даалгаврын хэрэгжилтийг хангаж, ажилтан хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, учирч болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр бодитой арга хэмжээ төлөвлөж ажиллахыг анхаарууллаа.

Related posts
Мэдээ

ХАБЭА-н сургалтын байгууллагуудын анхааралд!

Мэдээшинэ

АНУ-ЫН ХӨДӨЛМӨРИЙН ЯАМТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Мэдээшинэ

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн олон улсын стандартыг нэвтрүүлнэ

Мэдээллийн хуудас
Бүртгүүлээд шинэ мэдээлэл аваарай

Спам байхгүй, зөвхөн шинэ бүтээгдэхүүн, шинэчлэлт, үнэгүй зүйлийн талаархи мэдэгдэл.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *