Wednesday, 23 September 2026
Trending
Мэдээ

Алба хаагчид авто техникийн мэргэшлийн сургалтад хамрагдаж байна

Онцгой байдлын байгууллагын жил бүрийн сургалт, бэлтгэлийн төлөвлөгөөний хүрээнд техник, тоног төхөөрөмж хариуцсан мэргэжилтэн, автын инженер, механик жолооч нарт зориулсан “Автомашины цахилгаан болон электрон систем, оношилгоо, засварын мэргэшүүлэх сургалт, дадлага” 2026 оны 9 дүгээр сарын 21-25-ны өдрүүдэд явагдаж байна. Уг сургалт Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Механик инженер, тээврийн сургуулийн дэргэд зохион байгуулагдаж байна.

Онцгой байдлын ерөнхий газар болон тус сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд энэ сургалт хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж буй нь онцлог. Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 20 гаруй алба хаагч хамрагдаж байна.

Оролцогчид автомашины орчин үеийн цахилгаан, электрон систем, бүтэц хийц, оношилгоо, засвар үйлчилгээний талаарх онолын мэдлэгээ орчин үеийн оношилгооны тоног төхөөрөмж ашигласан лабораторийн дадлагатай хослуулан эзэмшиж байна.

Мэргэжлийн сургалтын байгууллагын материаллаг бааз, лаборатори, орчин үеийн тоног төхөөрөмжид тулгуурлан явагдаж буй энэхүү сургалт нь алба хаагчдын техникийн ур чадварыг сайжруулахын зэрэгцээ автомашин, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангах, шаардлагатай засвар үйлчилгээг шуурхай гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлж байна.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар, https://nema.gov.mn/post/180095

Related posts
Мэдээ

Увс аймагт гамшгаас хамгаалах удирдах бүрэлдэхүүний академик сургалт үргэлжилж байна

Мэдээ

Агаарын сорьц цуглуулах, хяналтын арга зүйн сургалт үргэлжилж байна

Мэдээ

СОР17 хурлын дараах уулзалтад байгаль орчны салбарынхныг урив

Мэдээллийн хуудас
Бүртгүүлээд шинэ мэдээлэл аваарай

Спам байхгүй, зөвхөн шинэ бүтээгдэхүүн, шинэчлэлт, үнэгүй зүйлийн талаархи мэдэгдэл.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *