Хөдөлмөрийн эрүүл ахуйн чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүдэд зориулж “Агаараас сорьц цуглуулах, хянах арга зүй” нэртэй сургалт зохион байгуулагдаж, одоо хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Сургалтын хүрээнд агаарт агуулагдах тоос, тоосонцрыг шууд аргаар хэмжих арга техник, хий илрүүлэх орчин үеийн технологи, мөн уур болон дэгдэмхий органик нэгдлүүд (VOC)-ийг бодит цагийн горимд хэмжих аргачлалыг оролцогчдод танилцуулж байна.
Үүнээс гадна бодит цагийн горимоор олж авсан өртөлтийн өгөгдлийг хэрхэн тайлбарлах, түүнийг хөдөлмөрийн орчны өртөлтийн зөвшөөрөгдөх хязгаартай харьцуулан дүгнэх талаар мэдлэг олгож байна.
Уг сургалтыг 9 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа бөгөөд агаар бохирдуулагчийн хэмжилт, өртөлтийн үнэлгээ, хөдөлмөрийн эрүүл ахуйн чиглэлээр туршлагатай олон улсын болон дотоодын мэргэжилтнүүд багшлан ажиллаж байна.
Эх сурвалж: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв (osh.gov.mn), https://www.osh.gov.mn/news/846
![]()

